UBLife Logo
Спорт

Улсын начин Э.Батмагнай 2024 оны чансаа өндөр барилдаанд түрүүллээ

Улсын начин Э.Батмагнай 2024 оны чансаа өндөр барилдаанд түрүүллээ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан 12-р сарын 29-ны өдөр Бөхийн өргөөнөө болж өндөрлөв.

Өнөө жил бөхчүүдийг чансаагаар нь шигшиж барилдуулахдаа цол, амжилтынх нь эрэмбийг голлосон юм.

Уг барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын идэрхэн начин Энхтүвшиний Батмагнай долоо давж, анх удаагаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа.

Тэрбээр улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик, Д.Хүдэрбулга, Баянхонгор аймгийн арслан Ч.Алтангэрэл, Сэлэнгэ аймгийн арслан Х.Наранбаяр, Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав нарын сайчуулыг давснаар ийнхүү түрүүлсэн.

Э.Батмагнай 2024 онд заалны барилдааны амжилтаа хоёр түрүү, нэг үзүүртэйгээр өндөрлүүллээ. 21 насандаа энэ цагийн шилдэг арслантай тунаж барилдаад улсын цолны босгыг давсан түүнийг чөлөөтөөр ч, үндэсний бөхөөр ч өндөр амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж, хүлээдэг.

Харин энэ наадмын үзүүр бөхөөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик тодров.

Тэрбээр өнөө жил барилдах эрхээ сэргээснээр заалнаа нэг түрүүлж, гурвантаа үзүүрлэснээр үзэгчдийн итгэлийг алдалгүй ханатал дүүрэн барилдлаа.

Тэгвэл Их шөвөгт улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл нар тунаж үлдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.