UBLife Logo
Спорт

Сон Хён Мин 2026 оны зун хүртэлх хугацаанд “Тоттенхэм”-ийн төлөө хүчин зүтгэхээр шийдлээ

Сон Хён Мин 2026 оны зун хүртэлх хугацаанд “Тоттенхэм”-ийн төлөө хүчин зүтгэхээр шийдлээ

Английн “Тоттенхэм” клубийн ахлагч Сон Хён Мин одоогийн гэрээгээ ахин нэг жилээр сунгаж 2026 оны зуныг хүртэлх хугацаанд Премьер лигт тоглохоор болов.

Сон 2026 оны зун гэхэд 34 насанд хүрэх юм.

Тэрбээр 2015 онд “Байер Леверкузен” багаас буурь сэлгэж “Тоттенхэм” клубт ирсэн. Улмаар “Спөрс”-ийн төлөө 431 тоглолтод оролцож 169 гоолыг оруулаад байна.

Өмнөд Солонгосын шигшээ багийн довтлогч Сон Английн Премьер лигийн 320 тоглолтод оролцохдоо 125 гоол оруулж, 68 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд буй.

Гэсэн хэдий ч тэрбээр өдийг хүртэлх хугацаанд “Тоттенхэм”-ийн хамтаар ганц ч цом өргөөгүй хэвээр байна.

Соныг хүчин зүтгэх хугацаанд тус клубийн хүрсэн хамгийн өндөр амжилт гэвэл 2019 оны хавар Аваргуудын лигийн финалд шалгарсан явдал байдаг.

Харин энэ улирлын тухайд, “Тоттенхэм” одоогоор Премьер лигийн 12-р байрт эрэмблэгдэж байгаа бол харин Сон Английн лигийн 17 тоглолтод оролцохдоо таван гоол оруулж, зургаан гоолын дамжуулалтыг дархлаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.