Facebook-ийн үндэслэгч Марк Цукербергийн гэргий Присцилла Чан 40 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Чан ойн баярынхаа хаалттай үдэшлэгийн зургийг инстаграмдаа нийтэлжээ.

Зөвхөн ойр дотнын хүмүүс л уригджээ.

Ширээн дээр 40 хэмээн бичсэн хувин байх агаад дээр нь оргилуун дарстай. Харин зочдын бичсэнээр энэ хувин нь бялуу байсан гэнэ.

Присцилла Чан 1985 оны хоёрдугаар сарын 24-нд Массачусетс мужийн Брейнтрид төржээ. Түүний эцэг эх нь Вьетнамаас завиар зугтаж ирсэн, хятад цагаачид байлаа. Марк Цукербергтэй Чан 2003 онд Харвардад суралцаж байхдаа танилцсан. 2012 онд Facebook компани хувьцаагаа гаргасны маргааш нь тэд гэрлэсэн. Хосууд Максимы, Августа, Аурелия гэсэн 3 охинтой.
