UBLife Logo
Дэлхий

Хятад эмээ нар “AI” ач, зээдээ илүү хайртай болжээ

Хятад эмээ нар “AI” ач, зээдээ илүү хайртай болжээ

Жил бүр Цагаан сар дөхөхөд гэр бүл зохиож амжаагүй байгаа залуус сандран тэвдээд эхэлдэг. Учир нь, өвөө эмээ, ах дүү, хамаатан садан нь тавьдаг ганц асуулт нь “Хэзээ хүнтэй суух гэж байна”, “Хэдэн хүүхэдтэй билээ”. Ахмад настнууд ач, зээ нэхээд тайван суулгадаггүй тул залуучууд Цагаан сараар айлд очихоос халширдаг.

Тэгвэл сарын өмнө болж өнгөрсөн Хятадын Цагаан сар орчин үед шинэ хандлага гарсныг Азийн бүх оронд зарлан тунхаглалаа. Хотод ажиллаж, суралцдаг хятад залуус хөдөө нутагтаа цагаалахаар халшран халшран очтол эмээ нь хүүхэд, хурим гэж огт зовоосонгүй. Харин гар утсаа гаргаж ирээд хөөрхөн хувцасласан, марайлаг хүүхдүүдийн бичлэг үзээд баярлаад, инээгээд, уйлаад суугаад байх юм гэнэ. Энэ үзэгдлийг “AI ач, зээ” буюу хиймэл оюун ухааны ач, зээ гэж нэрлээд байгаа юм.

Настнууд хиймэл ач, зээгээ бодит гэж бүр үнэнээсээ итгэдэг байна. Магадгүй хэт хүссэнээс байж болох юм. Ядаж байхад цахим хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Хятад улсын хиймэл оюун ухаан нь маш царайлаг, хэт авьяаслаг, дуулдаг, бүжиглэдэг, эмээдээ хоол хийж өгдөг, түлээ мод хагалдаг өөрөөр хэлбэл хэт төгс ач, зээ бүтээжээ.

Залуучууд бичлэгийг үзээд 4 хуруутай, царайны хувирал хиймэл  гэх мэт өөлөх зүйл олох ч өвөө эмээ нар огт анзаарахгүй.

“Манай энэ ийм жаахан байж хоол хийгээд байхад танай хүүхэд яагаад чадахгүй байна” гэж хэлээд бэрээ уурлуулж байгаа хөгшний тоо эрс өсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.