UBLife Logo
Спорт

Завханы бөхчүүдийг нутгийн зөвлөлийнхөн нь нэгтгэлээ

Завханы бөхчүүдийг нутгийн зөвлөлийнхөн нь нэгтгэлээ

Завхан аймгийн Үндэсний бөхийн тамирчид “Даян” болон “Завхан” галуудад хуваагдан бэлтгэл сургуулилалтаа базаадаг билээ.

“Даян” дэвжээг улсын гарди Б.Гончигдамба, Ц.Цэрэнпунцаг нар ахалдаг бол “Завхан” дэвжээний бөхчүүдийг улсын гарди М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан нар тэргүүлдэг.

Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс эдгээр дэвжээдэд санал хүргүүлснээр Завханы бөхчүүдийн нэг галд бэлтгэл сургуулилалтаа зэхэх ажлыг эрчимтэй урагшлуулья гэдэгт санаа нэгдсэн байна.

Сонирхуулахад, “Даян” дэвжээнд улсын гарди Б.Гончигдамба, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, улсын начин Т.Дүгэрдорж, Б.Чимэдвандан нарын тэргүүтэй бөхчүүд харьяалагддаг.

Харин “Завхан” дэвжээнд улсын гарди Ш.Жаргалсайхан, М.Баяржавхлан, улсын харцага Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ, улсын начин М.Амарсанаа, Б.Бадамсүрэн нарын тэргүүтэй бөхчүүд байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.