Английн “Ливерпуль” баг Египетийн довтлогч Мохамед Салахтай гэрээгээ хоёр жилээр сунгаснаа зарлалаа. Салах 2017 онд Италийн “Рома” багаас Англид ирж байлаа. “Ливерпуль” багтай хамт тэрээр Премьер лиг, Аваргуудын лиг, клубийн ДАШТ, дотоодын бүх цомын тэмцээнд түрүүлж байсан юм.
Шинэ гэрээ 2027 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Салах 7 хоногт 400 мянга, жилд 20 сая фунт стерлинг авах юм. Энэ жил Мохамед 43 тоглолтод оролцож, 32 гоол хийн, 22 оновчтой дамжуулалт өгөөд байгаа.
Салах “Ливерпуль маш олон цом хүртэж чадна гэдэгт итгэж байгаа болохоор гэрээгээ сунгалаа. Улирлын өмнө би Английн аварга болох хүсэлтэйгээ хэл байсан. Үнэнийг хэлэхэд энэ хүсэл улам ихсэж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тус багийн голланд хамгаалагч Виржил ван Дейк ч мөн адил удалгүй 2027 он хүртэл гэрээгээ сунгах шинжтэй байна.