UBLife Logo
Спорт

МАМСХ-ны их хурал боллоо

МАМСХ-ны их хурал боллоо

Монголын автомашин, мотоциклын спортын холбооны Их хурал дөрөвдүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хуралд гишүүн холбоод, эмэгтэй тамирчид, ахмад тамирчид, гавьяат тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн болон өсвөрийн тамирчдын эцэг эхийн төлөөлөл болсон 35 хүн оролцов.

Хурал шинэчлэгдсэн дүрмийн дагуу явагдсан бөгөөд уг дүрмийг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Олон улсын автомашины холбоо (FIA), Олон улсын мотоциклын холбооны (FIM) дүрэмд нийцүүлэн боловсруулсан юм.

Улмаар хурлын төлөөлөгчид дүрмийн энэхүү өөрчлөлтийг олонхын саналаар батлав. Мөн хурлаар ирэх дөрвөн жил холбоог удирдах удирдлагын багийг сонгосон юм.

МАММСХ-ны Удирдах зөвлөлд:

-Батхүүгийн Ганхөлөг

-Бямбасүрэнгийн Бат-Ундрал

-Чулууны Ганзориг

-Билэгтийн Мөнхжаргал

-Батсүхийн Энхбаяр

-Энхтайваны Эрдэнэбат

-Түргэнтөрийн Ганболд

-Мягмаржавын Идэрбаатар

-Оросоогийн Дөлгөөн нар сонгогдлоо.

Улмаар МАМСХ-ны ерөнхийлөгч Б.Ганхөлөг ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Ганзоригийг, Автомашин хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Т.Ганболд, Мотоциклын спорт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхжаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-Ундралыг тус тус сонголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ganbayr Davaajargal\13.214.135.186
Энэ ганхөлөг зайлж болохгүй юу.
ЗОЧИН\13.212.123.164
Энэ ганхөлөг зайлж болохгүй юу.