UBLife Logo
Спорт

Монголын шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Хонгконг, Тайванийн багуудтай тоглоно

Монголын шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатнаа Хонгконг, Тайванийн багуудтай тоглоно

Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдээр явагдах сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий “В” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Монгол, Хонгконг, Тайванийн багууд хүч сорихоор зэхэж байна.

Улмаар хэсгээ тэргүүлсэн нэг баг дараагийн шатанд тоглох эрх авах юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Өнөрзаяа, Б.Цацрал, Л.Жавзандулам, Т.Үлэмж, Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг, Н.Нандинхүсэл, М.Булбул, Э.Нарангоо, Б.Ариунцэцэг, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ нар сонгогдлоо.

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 19:00 цагаас Тайвань болон Хонгконгийн багууд, 12-ны өдөр 15:00 цагаас Хонгконг болон Монголын багууд, 13-ны өдөр 15:00 цагаас Монгол болон Тайванийн багууд тоглох хуваарьтай байна.

Эдгээр тоглолтууд “М банк” аренад явагдах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.