UBLife Logo
Спорт

Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур жүдо бөхийн өсвөрийн УАШТ-д түрүүллээ

Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур жүдо бөхийн өсвөрийн УАШТ-д түрүүллээ

Жүдо бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Буянт-Ухаа” ордонд явагдаж байна.

Эл тэмцээний бага насны ангиллын +73 кг-ын жинд зодоглосон Сүхбатын Төрхур нэвтхэн түрүүллээ.

Тэрбээр хэлэхдээ “Би УАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө жил мултарсан бол өнөө жил алтан медаль авлаа. Миний мөрөөдөл бол олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг. Дэмждэг тамирчин маань Тэдди Ринер” гэсэн юм.

“Монголын жүдо академи”-ийн тамирчин С.Төрхурын хувьд, дархан аварга А.Сүхбатын хүү билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.