UBLife Logo
Спорт

CL: Арсенал талбай дээрээ ялагдлаа

CL: Арсенал талбай дээрээ ялагдлаа

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ эхний тоглолт боллоо. Английн Арсенал талбай дээрээ Францын ПСЖ багийг хүлээн авч, ялагдал хүлээлээ.  

Арсенал (Лондон) — ПСЖ (Парис) — 0:1 (0:1)

Гоол: Дембеле, 4.

Арсенал: Райя; Тимбер (Уайт 83), Салиба, Кивер, Льюис-Скелли; Эдегор (Нванери 90), Райс, Мерино; Сака, Троссар, Мартинелли

ПСЖ: Доннарумма; Хакими, Маркиньос, Пачо, Мендеш; Невеш (Заир-Эмери 89), Витинья, Руис; Дуэ (Гонсалу Рамуш 76), Дембеле (Барколя 70), Кварацхелия

Хариу тоглолт тавдугаар сарын 7-нд Парист явагдана.

Тоглолтын ердөө дөрөв дэх минутад Усман Дембеле Хвичи Кварацхелигийн дамжуулалтаар гоол хийж, сүүлийн 4 тоглолтод “хуурай” байснаа тасаллаа. Байнгын прессинг хийж, Арсенал-ыг тоглуулахгүй байсан ПСЖ 30 дахь минутад тооны харьцааг нэмэгдүүлж болох байсан ч штанг онолоо.Эхний үеийн төгсгөлд Габриэла Мартинелли тоог тэнцүүлэх шахсан ч Доннарумма багаа аварлаа.

Хоёрдугаар үед Микель Мерино мөргөж, гоол оруулсан ч отон тоглолт байв. Дараа нь Леандро Троссарын аюултай цохилтыг хаалгач хааж, буланд гаргасан. Хоёуланд нь Деклан Райс дамжуулалт өгснийг хэлэх хэрэгтэй. ПСЖ хамгаалсаар, үе үе сөрөг цохилт хийж, тун хэрэгтэй ялалт байгууллаа. Одоо тэд гол фаворит болсон.

Шилдэг тоглогч - Витинья (ПСЖ)

“Витинья багийнхаа тоглолтод чухал үүрэг гүйцэтгэсэн. Маш идэвхтэй тоглосон. Прессинг хийж, үнэхээр сайн байлаа. Байрлалаа зөв сонгож, хамгаалагчдаа аварч, довтолгоонд сайн нээгдэж байв” УЕФА-гийн Техникийн зөвлөл

"Арсенал" багийн дасгалжуулагч Микель Артета: Их хүч зарцууллаа. Эхний 10-15 минутад тун хэцүү байсан. Бөмбөг булаах хэрэгтэй үед авч чадахгүй байсан. Үүнээс болж асуудал үүссэн. Гэхдээ алдсан гоолоос өөр сүртэй зүйл болоогүй. Тэнцэж чадаагүй гэдэг л ганц харамсалтай зүйл”

"Пари Сен-Жермен" багийн дасгалжуулагч Луис Энрике: Сэтгэл их хөдөлсөн үед тоглолтын талаар ярихад хэцүү байна. Бид өөрийнхөөрөө тоглохыг хичээсэн. Эхэлж гоол хийчхээд удаан хүлээсэн. Хоёр дахь гоолоо хийж ч чадах байсан. Хариу тоглолт хүнд болох болно. Доннарумагийн олон хаалтын тухайд хэлэхэд энэ бол хаалгачийн хийх ажил нь шүү дээ. Багаа аврахын тулд тэд өдөр бүр хөдөлмөрлөж байна. Хариу тоглолтод тоглогч бүр дээд түвшинд тоглох хэрэгтэй”

Тоо баримт

Усман Дембеле – Аваргуудын лигийн хагас шигээд гоол оруулсан "ПСЖ"-гийн анхны франц тоглогч. Тэрээр он гараад Аваргуудын лигийн 9 тоглолтод тэр 8 гоол оруулсан.

"ПСЖ" Аваргуудын лигт Арсеналтай 5 тоглохдоо нэг ч ялж чадаагүй байв.

"ПСЖ" Аваргуудын лигт айлын талбайд тоглосон 6 тоглолтдоо 5 ялсан.

Арсенал баг Европын цомын тэмцээнүүдэд талбай дээрээ 17 тоглолт дараалан ялагдалгүй байсныг нь ПСЖ зогсоолоо.

18 нас, 39 хоногтой Итан Мванери Аваргуудын лигийн хагас шигшээд тоглосон хамгийн залуу англи тоглогч байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.