UBLife Logo
Спорт

Зургаадугаар сарын 13-наас эхлэх ДАШТ-д Монголын 18 жүдоч зодоглоно

Зургаадугаар сарын 13-наас эхлэх ДАШТ-д Монголын 18 жүдоч зодоглоно

Унгарын Будапешт хотноо зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдээр болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 83 орны 491 бөх барилдахаар мэдүүлгээ өгчээ.

Энэ тэмцээнд Монголын 18 бөх хүч сорино.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд гурван жилийн өмнөх ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Ариунболд, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт К.Ёолк нар барилдана.

66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальтай Ё.Басхүү, Азийн аварга Б.Эрхэмбаяр нар зодоглохоор боллоо.

73 кг-ын жинд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэлтэй Л.Анхзаяа, Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр нар өрсөлдөнө.

81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр,

-100 кг-д Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун,

+100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэлтэй Б.Гончигсүрэн барилдах юм.

Эмэгтэйчүүдийн:

48 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангилалд хоёр түрүүлж, мөнхүү тэмцээнээс найман медаль ганзаглаад буй Г.Наранцэцэг, өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Азийн аварга, энэ сард Их дуулга ангиллаас анхны түрүүгээ гардсан Ж.Анударь нар хүч сорино.

52 кг-д Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальтай Л.Сосорбарам,

57 кг-д өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай, Азийн АШТ-ий үзүүр бөх Т.Ариунзаяа,

63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч нар барилдана.

70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Ням-Эрдэнэ, өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй нар

+78 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй, Азийн наадмын хүрэлтэй А.Адьяасүрэн зодоглохоор боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.