UBLife Logo
Спорт

Улсын начин Э.Батмагнай дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

Улсын начин Э.Батмагнай дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

Баасан гарагт Бөхийн өргөөнөө явагдсан Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн наадамд чансаа өндөр 128 бөх зодоглов.

Энэ наадамд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Энхтүвшиний Батмагнай долоо давж түрүүллээ. Тэрбээр заалны барилдаанд дөрөв дэхиэ цойлсон нь энэ.

Э.Батмагнай Үндэсний их баяр наадмаас хойш Бөхийн өргөөнөө гурав түрүүлж, дөрөв үзүүрлэсэн төдийгүй тав шөвгөрлөө.

Өнөөдрийн барилдаанд Говьсүмбэр аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэв. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн бол залгаад улс, аймагт үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.121.252
Энд Зоригбаатар дээр чимгийг нь бичсэн бол Орхонбаяр дээр ч бас үлэмж бадрах чимгийг бичвэл зүгээр юм уу. Гэхдээ тийм юм биш дээ.