Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өөрийн мэдэлгүй хүүхдийнхээ эрхийг зөрчдөг эцэг эхчүүдийн 15 үйлдэл


Эцэг эх бүр үр хүүхдэдээ сайн сайхныг хүсэж, өөрөөсөө илүү сайхан амьдруулахыг зорьдог ч заримдаа өөрсдийн мэдэлгүй хүүхдүүддээ таагүй мэдрэмж төрүүлж, эрхийг нь зөрчиж, муугаар нөлөөлөх нь бий. Бид бусдын өмнөөс шууд л аливааг харж, мэдэрч чадахгүйтэй ижил үр хүүхдүүддээ ч ямар мэдрэмж төрүүлж буйгаа өмнөөс нь бодохгүй л бол өөрсдийн шийдвэрээр зүтгэж, тэдний эрхийг зөрчиж мэднэ. Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дараах зүйлсийг та хүүхдийнхээ өмнөөс харж, мэдэрч, бодолцоод нэг үзээрэй. 


#1 Ээж аав нь аз жаргалгүй амьдрах, өөрсдийгөө хайрлахгүй байх

Эцэг эхчүүд өөрийгөө хайрлахгүй, аз жаргалгүй амьдрах нь хүүхдэд муухай санагддаг тухай та бодож үзсэн үү? Ээж аав нь аз жаргалгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг харж өссөн хүүхдүүд өөрийн мэдэлгүй өөрийгөө голж, жаргах эрхгүй мэт төсөөлөн, ээж аавынхаа аз жаргалгүй байдалд өөрсдийгөө буруутгадаг. Аз жаргалтай ээж аавтай хүүхэд аз жаргалтай амьдарч сурдаг юм шүү. 

#2 Үргэлж өөрийн зөв гэж хандах, шийдвэрийг өмнөөс нь гаргах

Нас биед хүрсэн эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдээсээ илүү зөв шийдвэр гаргана гэж итгэдэг ч зарим шийдвэрийг хүүхдэдээ эрх чөлөөтэй олгохгүйгээс насан туршид нь нөлөөлөх буруу шийдвэр гаргаж мэднэ. Ямар сургуульд сурах, ямар мэргэжилтэй болох, хэнтэй нөхөрлөн дотносох гэх мэт амьдралын чухал шийдвэрийг хүүхэдтэйгээ зөвлөлдөн, тэдний үгийг сонсон хамтын шийдвэрээр гаргаж байгаарай. 

Хүүхдээ хайраар дүүрэн өсгөх 40 САНАА

#3 Хүүхдүүдээ үл хүндэтгэх

Хүүхэд бүр хүндлүүлэх, хайрлуулах эрхтэй. Тэдний үгийг бага балчир гэлтгүй хүндэтгэн сонсож, үйлдлийг нь шууд буруутган шүүмжлэлгүй учир шалтгааныг нь асуудаг, илэн далангүй ярилцдаг "күүл" эцэг эх байгаарай. Эцэг эхдээ хүндлүүлж сурсан хүүхэд өөрийгөө ч, эцэг эхээ ч, бусдыг ч хүндэтгэдэг нэгэн болон хүмүүжих болно.

#4 Хүүхэд рүүгээ орилж хашхичих, гар хүрэх, учир шалтгаангүйгээр буруутгах

Зарим эцэг эхчүүд хүүхдээсээ өөр асуудалд, өөртөө, нийгэмдээ, бусдад уурлан бухимдсан асуудлаа хүүхдэдээ гаргаж, өөрийн мэдэлгүй хүүхдийг стрессээ тайлах арга хэрэгсэл болгон ашигладаг. Энэ нь хүүхдэд өөрийгөө хайрлуулах эрхгүй, хэн ч биш гэх муухай мэдрэмж төрүүлдэг юм шүү.

#5 Хүүхдээсээ уучлалт гуйхгүй байх

"Хүүхдээс уучлалт гуйх албагүй" гэж хандан, тэднийг гомдоосон үйлдэлдээ гэмшихгүй, тэднээс уучлалт гуйхгүй байх нь хамгийн муухай үйлдэл. Эцэг эхчүүд байнга хүүхдээ буруутгах бус өөрийн буруутай үедээ уучлалт гуйж сурах нь чухал.

#6 Хүүхдийнхээ төлөө хийнэ гэж амласан, хэлсэн зүйлээ биелүүлэхгүй байх

Хэн нэгэн таны төрсөн өдрийг гоё тэмдэглэнэ гэж хэлчхээд мартчихвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Үүний л нэгэн адил хүүхдэдээ хэлсэн л бол заавал биелүүлж байгаарай. Хүүхэд тань таныг хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэж итгэдэг, өөрт нь хайртайг мэдэрдэг, таныг сайн сайхнаар боддог байхыг хүсдэг бол хийхээс аргагүй. 

#7 Хортой, сэтгэлд нь сэв суулгах үгсийг хэлэх

Хүн бүр бодол бүрээ хянаж чадахгүй. Гэлээ гээд хүүхдийнхээ сэтгэлд сэв суулгах хортой үгсийг хэлэхээс сэргийлээрэй. 

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ заадаг ч үнэндээ хоцрогдсон 15 үг

#8 Хүүхдээ хайрцаглах, тав тухтай орон зайд нь хадах

"Чадахгүй юм бол битгий хий" гээд л байвал хүүхэд хэзээ ч шинэ зүйлийг сурахгүй. "Гадаа гарах нь аюултай" гээд л байвал хүүхэд хэзээ ч гадаад ертөнцийг танин мэдэж чадахгүй. "Хувцсаа хир болгочихно" гээд өөрөө хувцсыг нь угаахаас залхуурсандаа хүссэнээр нь тоглуулахгүй байх нь ч хортой үйлдэл юм шүү. Хүүхэд өөрийн хүслээр, гэхдээ таны халамж хайрын тусламжтайгаар хорвоо дэлхийг таних эрхтэй. 

#9 Сөрөг мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх

Таныг уйлж, гомдоллоход хайртай хүн тань шууд албадан "Уйлахаа боль" гэвэл ямар санагдах вэ? Хүүхдэд ч бас сөрөг мэдрэмж төрдөг, муухай аашилдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Уйлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хэзээ ч буруу зүйл биш шүү. 

#10 Үргэлж шилдэг нь байхыг албадах, бусадтай харьцуулах

Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сайхныг хүссэндээ өөрийн мэдэлгүй шилдэг нь, хамгийн сайн нь байхыг албаддаг. Та өөрийн бага насаа эргэн санаж, таны эцэг эх яг тань шиг өөрт чинь хандсан бол ямар байхыг мэдэрч, хүүхдийнхээ өмнөөс өөрийгөө хараад үзээрэй. 

#11 Жаахан гэж басах

"Том болоод ойлгоно" гэж бодоод хүүхдэдээ аливаа асуудлын тухай тайлбарлаж өгөхгүй, ярилцахгүй, юу ч ойлгохгүй жаахан хүүхэд гэж бүү бас. Нас балчир ч хамаагүй үргэлж ярилцаж, төвөгтэй асуудлуудыг энгийнээр тайлбарлан ойлгуулж байгаарай. Хүүхдүүд маш ухаалаг юм шүү. 

#12 Хүүхдэдээ өөрийг тань үзэн ядах шалтгаан өгөх 

Хүүхэд хэзээ ч аав ээжийгээ хайрлахаа больдоггүй. Хэрвээ та хүүхдийнхээ сэтгэлд сэв суулгавал хүүхэд таныг биш өөрийгөө үзэн ядахад хүрдэг. "Аав ээж муухай" гэж биш "Аав ээжийгээ муухай зан гаргахад хүргэсэн би л муу хүүхэд" гэж мэдэрч өсвөл ямар аймшигтай вэ? 

#13 Хүүхдийнхээ үерхэл нөхөрлөлийг хүндлэхгүй байх


Хүүхэд нийгмийн харилцаанд орж, үе тэнгийн найз нөхдөөрөө хүрээлүүлэх эрхтэй. Үүнийг нь үл хүндэтгэн, харилцааг нь хянаж цагдах хэрэггүй. Харин түүнтэй ярилцаж, өөрийнх нь өнцгөөс үерхэл нөхөрлөл нь ямар мэдрэмж төрүүлж буйг нь ойлгоорой. Хүүхдүүдэд гэр бүлээс нь гадна найз нөхөд нь маш томоор нөлөөлдөг юм шүү. 

#14 Огт анхаарал хандуулахгүй, "зөнгөөр нь" орхих

Хэтэрхий албадаж, анхаарах нь хүүхдэд хэцүү байдгийн нэгэн адил огт  анхаарахгүй байх нь ч хүүхдийг гомдоодог. Тэр өөрийгөө таны анхаарлыг татах эрхгүй гэж мэдэрнэ. Өөрт нь хайртайгаа мэдрүүлж, хүнд хэцүү болон дурсамжтай үед нь дэргэд нь байж анхаарал хандуулж байгаарай. 

#15 Цахим орчинд хараа хяналтгүй оруулах

Хүүхдүүд ч тодорхой хэмжээгээр цахим хэрэглээтэй байх хэрэгтэй цаг үе иржээ. Гэвч түүнд хаяг нээж өгөөд л орхих нь маш аюултай. Болох, болохгүй зүйлсийг хэлж ойлгуулан, цахим орчинд хэнтэй нөхөрлөж буйг нь ярилцаж, зарим платформуудад "эцэг эхийн хяналт" тохируулж өгөөрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.