UBLife Logo
Спорт

Эрлинг Хааланд гоолыг "машиндаж" байна

Эрлинг Хааланд гоолыг "машиндаж" байна

Өнгөрсөн шөнө Премьер лигийн тавдугаар тойргийн хүрээнд "Манчестер Сити" клуб талбайдаа "Ноттингем Форест"-ыг 6:0-ээр хожсон бөгөөд тоглолтын эхний хагаст Эрлинг Хааланд Англид ирснээсээ хойших хоёр дахь хэттрикээ хийв. Норвеги довтлогч өмнөх тойрогт "Кристал Палас"-ын эсрэг мөн хэттрик хийгээд буй билээ. Тэрээр Премьер лигт таван тоглолтод оролцож аль хэдийн Садио Мане, Эден Азар, Сон Хён Мин нартай адил тооны хэттрик хийгээд байна.

Хааланд ийн эхний таван тоглолтодоо 101 удаа бөмбөгөнд хүрч 9 гоолыг оруулав. Тэр одоогоор Премьер лигийн 15 багаас ч олон гоолыг оруулаад буй аж. 

Хааландаас өмнө Дэмба Ба Премьер лиг дэх эхний 21 тоглолтодоо хоёр удаа хэттрик хийсэн нь хамгийн шилдэг үзүүлэлт байсан бөгөөд харин Норвеги эр дээрх амжилтыг даруй 15 тоглолтоор ахиулав.

Тэрээр үүнээс өмнө Бундес лигийн эхний таван тоглолтодоо 8 гоол оруулж рекорд тогтоож байсан билээ. Харин Аваргуудын лигийн эхний таван тоглолтодоо 8 гоол оруулсан нь зөвхөн Себастьян Халлер (9 гоолтой)-ийн дараа орох үзүүлэлт юм. Тэгвэл Премьер лигийн эхний таван тоглолт дахь 9 гоол нь бүх цаг үеийн хамгийн шилдэг амжилт болоод байна.

Хааланд мөн наймдугаар сард оруулсан гоолынхоо тоогоор Харри Кэйний 26 тоглолтод найман гоолтой шилдэг үзүүлэлтийг ахиулаад буй ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.