UBLife Logo
Урлаг

Улс орнуудын "цохилох зүрх" нь болсон урлагийн өвөрмөц 9 арт-гудамж

Улс орнуудын "цохилох зүрх" нь болсон урлагийн өвөрмөц 9 арт-гудамж

Их хотын өнгө аяс, уран бүтээлчдийнх нь зүрх сэтгэл шингэсэн бүтээлээр гоёсон хараа булаам гудмууд тухайн хотын чимэг, гол цохилох зүрх байдаг билээ. Тэр болгоноор аялж, залуу уран бүтээлчдийн ертөнцөөр зочлох нь үнэхээр сэтгэл татам мартагдашгүй мөч байх болно. Хэрэв та хэзээ нэгэн цагт энэ хотуудаар аялах бол, ер нь аль ч хотод очсон заавал урлагийн цөм болсон гудмаар зочлохыг санал болгож байна.

1. Blender Lane, Австрали

Мелбурн хотын уран бүтээлчдийн сүнс нь болсон энэхүү гудамж өнгө дүрс, баримал, уран зургаар амилж, залуу уран бүтээлчдийн явуулын дэлгүүр, арга хэмжээний гол цөм болдог аж. 

2. Wonderwall, Стратклайд их сургууль, Шотланд

2014 оны зун Стратклайд их сургуулийн энэхүү хэсэг газар зургаар дүүрч, "Гайхамшгийн хана" нэртэйгээр бий болжээ. Их сургуулийн гудамж, ойр орчмыг уран зураг, стрийт-артаар дүүргэж, одоо оюутнуудын хамгийн дуртай урлагийн хэсэг болон өргөжжээ.

3. Агеда, Португал

"Шүхрэн тэнгэр" гэх нэртэй энэ үзэсгэлэн 2012 оноос хойш тус хотын гудмыг чимж, жуулчдын очих дуртай газар болсон байна. Түүгээрч зогсохгүй ханыг нь үзэсгэлэнтэй зургуудаар дүүргэж, сандал болгоныг өвөрмөцөөр будан тохижуулжээ. Түүхэн дурсгалт газартайгаа уялдуулан хийсэн энэхүү урлагийн төсөл маш амжилттай болж, дэлхийн олон оронд шүхрээр гудамжаа чимэглэх болсон байна.

4. Пётрковска гудамж, Польш

Дижитал уран бүтээл Яанн Нгүэма гэрлийг ашиглан хотын гудмыг гайхалтай урлагийн талбар болгох нэгэн санааг дэвшүүлсэн нь үлгэрийн мэт үр дүнг авчирсан байна. 700 метр орчим гудмыг гэрлээр дүүргэж, гэрлэн үзүүлбэр үзүүлж, хотыг яг л өөр ертөнцөд аваачих хаалга мэт болгосон нь арт гудмуудын хамгийн гоё төлөөлөл болоход хүргэжээ.

5. Флатирон Плаза, Нью-Йорк

Залуу уран бүтээлч болгоны зорин очихыг хүсдэг Нью-Йорк хотын төв хэсэгт байнга урлагийн ямар нэгэн үзүүлбэр, бүтээл дэлгэгддэг бөгөөд тэр гудмаар явсан хүн болгон заавал энэ хэсгээр дайрч, зургаа авахуулах, сторидох гэх мэтээр бүтээлийг түгээдэг аж.

6. Порто, Португал

Португалын хоёр дахь том хот гэдэг утгаараа энд уран бүтээлчид олныг хамарсан урлагийн бүтээл дэлгэн тавих нь их байдаг. Тус хотод стрийт арт ихээр хөгжсөн бөгөөд барилгын ханаар дүүрэн зургууд болон янз бүрийн сонирхолтой бүтээл дэлгэгдсэн байгааг харж болно.

7. The Line, Лондон

Шинэ санаа, төсөл, бүтээлийг дэмждэг "ULI Europe Awards for Excellence" шагналыг хүртсэн энэхүү төсөл нь Лондон хотыг тэр чигт нь урлагийн бүтээлээр холбох гүүр болжээ. 2015 онд анх нээгдэж, 7.7 км гаруй үргэлжлэх талбайг дагуулан урлагийн бүтээлүүд тараан байршуулсан юм.

8. Ванкувер, Канад

Орчин үеийн барилга байгууламж, ногоон хүлэмж, хүн ихээр холхих гудмуудаар нь алхаж явахад та ханын зургаар дүүрсэн гудамжтай таарах болно. Хотын зүрхэн хэсэгт олны харааг булаасан бүтээлүүдийг нийт 40 гаруй уран бүтээлчид хамтран хийжээ.

9. Брюссель, Бельги

Арне Күинзо гэх уран бүтээлчийн "The Sequence" гэх энэхүү бүтээл бол урлагийн гудмын хамгийн сонгодог жишээнүүдийн нэг юм. Хотын зүрхэн хэсэгт, олны харааг булаасан энэхүү бүтээл жуулчдын ч анхаарлыг маш ихээр татаж, хотод гайхалтай өнгө нэмсэн юм.

Манай улсын хувьд залуу уран бүтээлчдийн өнгө аяс, зүрх сэтгэл шингэсэн бүтээлүүдийг та ч бас хотын гудмаар явахдаа харах боломжтой болж байна.  

Сүхбаатар дүүргийн Денвэрийн гудамж - Сэлбэ голын эрэг дагуух орон зайд 2022 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР–2022 арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тэрхүү орон зайг зураач, уран бүтээлчдийн бүтээсэн бүтээлүүдээр тохижуулж арт инстиляци орчин бүрдүүлэн, урлагийн гудамж болгож буй учир та Соёлын орон зай арга хэмжээнд заавал зочлоорой. Тэнд уулзацгаая!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.