Эмэгтэйчүүдийн Лигийн тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө. Энэ долоо хоногт гурван тоглолт явагдах хуваарьтай байгаад бөгөөд өчигдөр "Зөгийнүүд" клубийг 7:0-ээр хожсон "Storm" түрүүлэх болзлоо хангалаа. Тэд лигийн 18 тоглолтод 15 хожиж , гурав тэнцэн, 61 гоолыг оруулсан бол хаалгандаа ердөө 5 гоол алджээ. Харин "Хараацай" клуб мөнгөн медаль, "Төв буганууд" клуб хүрэл медаль хүртэв.
Мэргэн буучдын жагсаалтыг "Storm" клубийн тоглогч Н.Намуунаа 18 гоолтойгоор тэргүүлж, "Төв буганууд" багаас П.Нэргүй 13 гоолтойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна.