UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар энэ сард Тбилисийн Их дуулгад зодоглоно

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар энэ сард Тбилисийн Их дуулгад зодоглоно

Өнгөрсөн сард явагдсан Тель-Авивын Их дуулга тэмцээнээс хойш олон улсад зодоглоогүй Монголын жүдочид гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Гүржид явагдах Тбилисийн Их дуулга тэмцээнд оролцохоор болжээ. Тус тэмцээнд Монгол улсаас Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, Г.Болор-Очир, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, М.Ичинхорлоо, Б.Ганхайч, Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, А.Адъяасүрэн нарын 16 жүдоч зодоглоно. 

Тбилисийн Их дуулгаас 2021 онд Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар алт, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан бөгөөд харин өнгөрсөн жил Монголын шигшээ баг оролцоогүй юм.

Сарын өмнөх Тель-Авивын Их дуулга тэмцээнд зодоглосон дэлхийн аварга Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, Кипр, Ирланд, Болгарын бөхчүүдийг ялан хэсгээ тэргүүлсэн. Гэвч хагас шигшээд Гeрманы Игорь Вандкeд, хүрэл медалийн төлөө Бразилийн Даниeл Гаргнинд ялагдсанаар шагналт байрт багтсан билээ. Тэрээр 2021 онд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад  толгой дараалан түрүүлсэн бөгөөд харин өнгөрсөн онд Парисын Их дуулгаас хүрэл, Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д түрүүлсэн билээ.

Гэвч өнгөрсөн жилийн ДАШТ-ий өмнөх зургаадугаар сард түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, мэс засалд ороод байв. Энэ явдал түүний хувьд багагүй сорилт, бас болгоомж төрүүлж байлаа. 2022 оны арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулгад барилдаж байхдаа өрсөлдөгч жүдочийн мэхнээс гарахаар хичээн хүчтэй дүлснээс хагас жилийн өмнөх хагалгааны зовуурь дахин сэдэрчээ. Тэр бол Монголын ард түмний итгэл найдвар Цэнд-Очирын Цогтбаатар.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.