Яг одоо соло дуугаараа хамгийн их нэр алдрыг хүртэж, АНУ-ын Billboard-ийг хүртэл тэргүүлсэн дуучин Жиминий тухай баримтуудыг хүргэж байна.
1. Тэрээр 1995 оны 10 сарын 13-нд төрсөн.
2. Түүний цусны бүлэг A.
3. Бусаны урлагийн сургуульд бэлтгэгдсэн.
4. Зөөлөн цэнхэр болон хар өнгөнд дуртай.

5. BTS хамтлагийн илэрхийлэх өнгө бол "алтлаг" өнгө гэж тэр боддог.
6. Тэрээр маш инээд муутай бөгөөд өөрийг нь инээлгэх тун амархан гэнэ.
7. Baby J эсвэл Young Kid гэдэг тайзны нэртэй болох тухай бодож байсан.
8. Ахлах сургуульдаа орсон цагаас тэр дуучин болохыг хүсэж эхэлжээ.
9. Гуниглахаараа халуун шоколад уух дуртай.

10. Түүнд ямар нэгэн зөвлөгөө хэрэг болбол тэр хамтлагийнхаа гишүүн болох Тэхён дээр очдог.
11. Тэр үс засалт эсвэл үсний өнгө гэхээсээ илүү ээмэгт их ач холбогдол өгдөг.
12. Тэр хачиртай талхыг маш сайн хийж чаддаг.
13. "Always" гэдэг кино түүний хамгийн дуртай кино аж.
14. Тэр BTS хамтлагийн гал тогоог хариуцдаг хүн гэж хэлж болно.

15. Тэр хүнтэй гэрлэхээрээ 3 хүүтэй болохыг хүсдэг.
16. Тэр алдартай болж чадаагүй байсан бол цагдаагийн офицер болох байсан.
17. Нүүр будалтандаа хамгийн их цаг зарцуулдаг.
18. Амьтантай ярьж чаддаг чадвартай болохыг хүсдэг.
19. Хулгана болон хархнаас их айдаг.
20. Караокед ороод “Only Look at Me” дууг дуулах дуртай.
21. Тэр өхөөрдөм бас сайхан сэтгэлтэй хүнтэй үерхэхийг хүсдэг.
22. Түүнд хайртай охин нь хоол хийж чаддаг эсвэл чаддаггүй байх нь хамаагүй гэнэ.
23. Тэр наймдугаар ангиасаа хойш бүжгээр хичээллэж байгаа.
24. Тэр мэдрэмжүүдээ биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх дуртай.
25. Big Bang хамтлагийн Tae Yang, Rain, Крис Браун зэрэг уран бүтээлчдэд дуртай байсан.
26. Тэр дасгал сургуулилт маш их хийдэг бөгөөд үүндээ бараг донтсон гэж хэлж болохоор гэнэ.

27. Дуртай тоо нь 3.
28. Тэр 9 жилийн турш ангийн дарга хийж байсан.
29. Өөрийгөө илүүдэл жинтэй хэмээн бодсоноосоо болж ихээхэн хүнд байдалд орж, бүр сэтгэл гутралд ч автаж байжээ. Бас өөрийгөө маш их өлсгөж, энэ нь түүнд ихээхэн шаналгаатай байсан гэнэ. Гэхдээ одоо энэхүү асуудлаасаа салж чаджээ.
30. Тэр нартай бас сэрүүхэн цаг агаарт дуртай.
31. Хөгжим явж эхлэхэд тэр хаана ч байсан хамаагүй бүжиглэж эхэлдэг.
32. Тэквондогийн хар бүстэй.

33. Тэр комик ном унших дуртай.
34. 2017 онд тэрээр хамгийн царайлаг 100 хүний жагсаалтын 64-т бичигдэж байсан.
35. Харин 2018 онд 25-р байранд жагсжээ.
36. Тоглолтын дараа тэр баяраа тэмдэглэж хамтлагийнхаа гишүүдтэй цуг амттай хоол идэх дуртай.
37. Түүний соло уран бүтээл гарсан даруйдаа маш их амжилтыг дагуулсан бөгөөд Billboard жагсаалтыг тэргүүлсэн анхны соло солонгос уран бүтээлч болсон байна.

38. Цомог нь цацагдсанаас хойш 14 хоногийн дараа гэхэд Spotify дээр 200 сая хандалт давсан.
39. Тэр үнэхээр хичээнгүй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд ердөө 3 цаг унтаж, өдөр бүр дасгал сургуулилт хийн, хичээснээр өнөөгийн амжилтад хүрч чадсан байна.
40. Түүний "Like Crazy" дуу нь зөвхөн Солонгос болон АНУ гэлтгүй дэлхий даяар маш том амжилт үзүүлжээ. Хойд Африк болон Ойрх Дорнодын хамгийн том чартыг мөн тэргүүлжээ.
