Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубийн түвшний томоохон тэмцээнүүдийн нэг "AFC Cup"-ийн хэсгийн шатанд шалгарсан "Улаанбаатар" клуб эхний тоглолтоо өнөөдөр нийслэл Улаанбаатар хотноо хийлээ.
Тэд Бразил легионеруудаар хүч сэлбэсэн Тайванийн "Тайнан Сити" клубийг 3:1-ээр хожсон юм.
"Улаанбаатар" клубээс төвийн хамгаалагч Г.Бат-Оргил 34 дэх минутад, Серби тоглогч Дусан Киркович 63 дахь минутад, Саша Тефанов 89 дэх минутад гоол орууллаа.
Эл хожил Монголын хөлбөмбөгийн клуб "AFC Cup" тэмцээний хүрээнд байгуулсан анхны ялалт болж түүхэнд тодоор тэмдэглэгдэв.