Чехийн Дээд лигийн 15-р тойргийн тоглолтууд өчигдөр орой явагдав. Энэ тойрогт "Динамо Ческе-Будёёвице" клуб талбайдаа "Теплице" багтай тоглож 1:0-ээр хожигдсон юм.
Эл тоглолтын 82 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Гантогтохын Төгөлдөр Чехийн Дээд лигт тоглосон анхны монгол хөлбөмбөгчнөөр тодорлоо.
Өнөө жил 18 настай довтлогчийн хувьд, "Арвис" клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн агаад өдгөө "Динамо Ческе-Будёёвице"-ийн академид суралцахынхаа сацуу тус клубийн 19 хүртэлх насны багт тоглож байгаа юм.
Г.Төгөлдөр 9-р сард Австрийн "Ласк" клубтэй хийсэн нөхөрсөг тоглолтод "Динамо Ческе-Будёёвице"-ийн үндсэн багт анх удаа дуудагдаж тоглосон билээ. "Динамо" 15 тойргийн дараах байдлаар гуравхан хожилтойгоор Чехийн лигийн хамгийн сүүлийн байрт бичигдэж байна.