UBLife Logo
Спорт

Кенан Йылдыз | Туркээс хөлбөмбөгийн шинэ авьяастан тодорлоо

Кенан Йылдыз | Туркээс хөлбөмбөгийн шинэ авьяастан тодорлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн Серие А лигийн 17-р тойргийн тоглолтууд явагдлаа. "Ювентус" клуб энэ тойрогт "Фрозиноне" клубийн талбайд зочлон, 2:1-ээр хожив.

Тус тоглолтын гарааны бүрэлдэхүүнд 18 настай Кенан Йылдызийг нэрлэсэн юм. Тэрбээр өнгөрсөн сард Туркийн шигшээ багийн төлөөх гараанд багтсан анхны тоглолтодоо Германы эсрэг гоолдсон билээ. 

Кенан Серие А лигийн тоглолтод "Ювентус"-ийн гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн 2004 оноос хойш төрсөн анхны тоглогчоор тодорсон юм. 

Тоглолтын 12 дахь минутад тэрбээр гайхалтай гоцлол болон цохилтоор бөмбөгийг хаалганд оруулсан. Кенан 18 нас 233 хоногтойдоо уг гоолыг оруулсан нь Сери А лигт гоолдсон "Ювентус"-ын хамгийн залуу, гадаад тоглогчоор тодроход хүргэсэн юм. 

Энэ бүхэн Туркээс хөлбөмбөгийн шинэ авьяастан тодорч буйг гэрчилж байна. "Ювентус" клуб саяхан түүний гэрээг 2027 оны зургаадугаар сар хүртэл сунгасан билээ. Йылдыз Турк аав, Герман ээжийн хүү болж, Германд төржээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.