Монголын говийн үзэсгэлэнт байгалийн гэрэл зураг Нью-Йорк хотын алдарт Таймс-скверийн дэлгэц дээр гарчээ. Гэрэл зургийг “Women In Tech —2024” үзэсгэлэнгийн хүрээнд нийтэд танилцуулсан бөгөөд зургийг авсан хүн нь ОХУ-ын Новосибирск хотын гэрэл зурагчин бүсгүй Ольга Бурмистрова. Тэрээр Монголын говийн уулан дахь зүрхэн хэлбэртэй ойн зурган дээрээ өөрийгөө коллаж хийжээ.
Ольга Бурмистрова “Хуримын аяллын үеэрээ Монголд авсан зураг. Говь миний зүрхийг эзэмдсэн. Өөрийнхөө нүүргүй хөргийг коллаж хийгээд Memories гэж нэрлэсэн. Монгол үнэхээр үлгэрийн мэт үзэсгэлэнтэй орон. Энэ зүрхэн хэлбэрт ой модыг үнэхээр шүтсэн. Энэ зургаараа Forbes x Rarible уралдаанд амжилттай оролцсон” гэж ярьжээ.