UBLife Logo
Дэлхий

Америкчууд найз нөхөдтэйгөө хамтран байр худалдаж авах нь нэмэгджээ

Ub.life
Ub.life
Америкчууд найз нөхөдтэйгөө хамтран байр худалдаж авах нь нэмэгджээ

АНУ-д орон сууцны үнэ тэнгэрт хадаж бие даан үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь олон хүний хувьд боломжгүй болоод байна. Үүнтэй холбоотойгоор хүмүүс найз нөхөдтэйгөө хамтран орон сууц худалдах авах нь нэмэгдсэнийг JW Surety Bonds-ын судалгаа харуулжээ. 

Судалгаагаар орон сууц худалдаж авсан америкчуудын 29 хувь нь эцэг эхтэйгээ, 15 хувь нь найз нөхөдтэйгөө хамтарчээ. Түүнчлэн 48 хувь нь нөхөр, хамрагчаас өөр хүнтэй хамтран үл хөдлөх хөрөнгө худалдаж авах талаар бодож үзнэ гэж хариулсан байна. 

Найз нөхөдтэйгөө үл хөдлөх хөрөнгө хуваан эзэмших хүсэл Z үеийнхний дунд хамгийн өндөр байгаа аж. Судалгаагаар хамтран байр худалдан авахад бэлэн байна гэж хариулсан хүмүүсийн 70 хувь нь Z үеийнхэн байжээ. 

Теннесси мужийн Галлатин хотод амьдардаг  30 настай Кэти Кил хоёр найзтайгаа хамтран гурван унтлагын өрөө, ажлын өрөө, гражтай хувийн байшин худалдан авчээ. Тэд анх хамт байр түрээсэлдэг байсан бөгөөд явцын дунд ийнхүү үл хөдлөх хөрөнгийн хамрагчид болжээ. Тэд 315 мянган ам.долларын орон сууцны зээлийг 30 жилийн хугацаанд хуваан төлөх аж.

Тэрбээр "Бид бүх зардлаа гурав хуваадаг болохоор амьдрах өртөг арай хямд тусдаг. Хэрэв нийтлэг зүйл ихтэй сайн найзуудтай, тэгээд тэдэнтэйгээ байнга уулздаг бол... бараг л хамт амьдарч байгаагаас ялгаагүй шүү дээ. Одоогоор бидний хэнд нь ч амьдрал зохиох төлөвлөгөө алга. Болзож байгаа хүн ч байхгүй. Гурвуулаа карьертаа анхаарал хандуулж байна. Тиймээс ойрын хугацаанд энэ байдлаар амьдрах байх" хэмээн ярьжээ. 

Холбоотой мэдээлэл: Америкчууд хүнсний үнийн өсөлтийн улмаас ногоогоо тарьж, ан агнахад хүрч байна

Трамп дахин сонгогдвол Америкаас "дүрвэх" хүмүүсийн тоо хэдэн саяар хэмжигдэж байна

Эх сурвалж: Fox Business, NBC News

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.