UBLife Logo
Спорт

Монголын баг Австралид хожигдож, Азийн цомын хүрэл мeдалийн төлөө тоглохоор болов

Монголын баг Австралид хожигдож, Азийн цомын хүрэл мeдалийн төлөө тоглохоор болов

Сингапур улсад гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн явагдаж байна.

Эл тэмцээнд аваргаа хамгаалан тоглож буй Монголын эрэгтэй шигшээ Шри Ланкийг 15:13-аар, Тайландыг 20:14-ээр хожин хэсгийнхээ тэргүүн байраар хасагдах шатнаа шалгарсан. 

Улмаар Катарын шигшээг 19:11-ээр хожсоноор, хагас шигшээд Азийн цомын гурван удаагийн аварга Австралийн багтай тоглохоор болсон юм.

Монголын шигшээ өнгөрсөн жил Австралийн багийн 24 дараалсан хожлыг тасалж Азийн хошой аваргаар тодорсон билээ. Тус тоглолт 18:18-аар тэнцээд байх үед А.Ананд хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн нэмэлт алдаа авч, торгуулийн шидэлт нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд энэ удаа А.Ананд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа нар тоглож байна. Харамсалтай нь, тэд энэ удаа 21:11-ээр Австралийн хүчирхэг багт ялагдал хүлээж, аваргаа хамгаалж чадсангүй. Тэд удахгүй Азийн цомын хүрэл мeдалийн төлөө тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.