UBLife Logo
Урлаг

Рианна "сахил хүртэж", Гэлэнмаа болов

Рианна "сахил хүртэж", Гэлэнмаа болов

Рианна Interview сэтгүүлийн нүүрэнд гэлэнмаагийн дүрээр морилж, ярилцлага өглөө. Түүний гэрэл зургийг Надя Ли Коэн авсан бөгөөд дуучин бүсгүй Dior, Bottega Veneta, Loewe, Loro Piana, Savage x Fenty брэндийг сонгожээ.

Хэдийгээр олон сая хүний хувьд стиль, загварын бэлгэ тэмдэг ч тэрээр ёслол, арга хэмжээнд орохдоо өмсөх хувцсаа эртнээс бэлтгээд бодоод байдаггүй гэнэ. Юуны өмнө тав тухтай хувцас байх ёстой гэдгийг хэлээд “Би маш залхуу ээж. Хүүхдүүдээ хувцаслах гэж их цаг зардаг. Дараа нь тэдний хувцсанд тохирсон гангараа сонгох гээд бодоод зогсчихдог” гэж ярьжээ.

Харин A$AP Rocky гадаад байдалдаа их анхаарал тавьдаг. Онгоцонд суухдаа ч Bottega Veneta костюм хослол өмсөөд ирдэг гэнэ. Тэд 2012 оноос найзууд болсон ч 2019 оноос л үерхэж эхэлжээ. 

Цар тахлын үе тэдэнд дотно болох, нэг нэгнээ илүү сайн таньж, мэдэх бололцоо олгосон гэнэ. Энэ үед Рианна түүнийг сайн аав болно гэдэгт итгэлтэй болжээ.

2022 оны тавдугаар сард хүүтэй болж, RZA Athelston Mayers (Риза) гэж нэрлэсэн бол ирэх жил нь төрсөн хүүхэддээ Риот Роуз гэдэг нэр өгсөн.

Рианна “Бурхан юу хүсэж байгааг мэдэхгүй ч би ямар ч гэсэн хоёроос олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Охинтой болмоор байна. Гэхдээ мэдээж дахиад хүү байвал дахиад л хүүтэй болно” гэж ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.