UBLife Logo
Спорт

Кристиан Эриксен зүрх нь зогссоноос 1100 хоногийн дараа Европын АШТ-д гоол орууллаа

Кристиан Эриксен зүрх нь зогссоноос 1100 хоногийн дараа Европын АШТ-д гоол орууллаа

Амьдрал тааварлашгүй эргэлтийн цэгээр дүүрэн билээ.

"Евро-2020" тэмцээн эхлээд удаагүй байхад Данийн шигшээ багийн эхний тоглолтын үеэр зүрх нь зогсож дэлхий нийтийг түгшээсэн Кристиан Эриксен дөрвөн жилийн дараах Европын АШТ-ий нээлтийн тоглолтод гоол орууллаа. Талбай дээр зүрх нь зогссоноос яг 1100 хоногийн дараагаар шүү дээ.

Ням гарагт явагдсан Дани болон Словенийн тоглолтын эхний хагаст тэрбээр уг гоёмсог гоолоо хаалганд шигтгэсэн. 

Эриксен энэ үдэш 32 нас 123 хоногтойдоо гоолдож, Данийн шигшээ багийн төлөө Европын АШТ-д гоол оруулсан хамгийн ахимаг тоглогчоор тодорлоо. Энэ нь Эриксений хувьд, Данийн төлөө оруулсан 42 дахь гоол байсан ч хамгийн сэтгэл хөдөлгөм гоолд тооцогдох нь гарцаагүй.

Словенийн шигшээ багийн довтолгоо хоёрдугаар хагаст илт сэргэсэн бөгөөд Бенжамин Сеско 25 метрийн зайнаас хаалганы шонг оносны дараахан Эрик Янзагийн алсын зайн хүчтэй цохилт хамгаалагчийн биед ойж, чиглэлээ өөрчлөн хаалганд орсон юм.

Үүнээс хойш гоол ороогүй тул хоёр багийн тоглолт 1:1-ээр өндөрлөж, "Евро-2024" тэмцээн эхэлснээс хойш оноо хуваасан анхны тохиолдол болов.

Данийн довтлогч Расмус Хойлунд "Манчестер Юнайтед"-ийн хамтаар Английн цомын тэмцээнд түрүүлснээр өнгөрсөн улирлыг амжилттай өндөрлүүлсэн ч, Словенийн эсрэг тоглолтод хүлээлтээс доогуур байлаа.

Словеничүүд Европын АШТ-д хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд үүнээс өмнө "Евро-2020" тэмцээнд оролцохдоо хоёр тэнцсэн боловч хэсгийн шатнаас цааш шалгарч чадаагүй юм. 

"Евро-2024" тэмцээн эхэлснээс хойш долоон тоглолт явагдаад байна. Бид эдгээр тоглолтуудад 22 гоолыг гэрчилжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.