UBLife Logo
Спорт

Хамраа хугалсан Килиан Мбаппег хагалгаанд орох шаардлагагүй гэж мэдэгдэв

Хамраа хугалсан Килиан Мбаппег хагалгаанд орох шаардлагагүй гэж мэдэгдэв

Францын шигшээ баг "Евро-2024" тэмцээний эхний тоглолтоо даваа гарагт Австрийн эсрэг хийж, 1:0-ээр хожсон. 

Эл тоглолтын үеэр Францын багийн ахлагч Килиан Мбаппе хамраа хугалж, улмаар талбайг орхисон билээ.

Дасгалжуулагч Дидье Дешам тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр "Түүний биеийн байдал сайнгүй байна" гэж хэлсэн нь олон хүнийг түгшээсэн болов уу.Тэгвэл Францын хөлбөмбөгийн холбооноос өнөө өглөө гаргасан мэдэгдэлд "Килиан Мбаппе Францын шигшээ багийн баазад хүрэлцэн ирлээ. Даваа гарагт Дюссельдорф хотноо явагдсан Австри-Францын тоглолтын үеэр түүний хамар хугарсан. Мбаппе ойрын өдрүүдээр эмчилгээ хийлгэх боловч харин мэс засалд орохгүй" гэдгийг онцлов.

Францын шигшээ багийн төлөө 80 тоглолтод оролцохдоо 47 гоол оруулсан Мбаппе Европын АШТ-д гурав дахиа түрүүлэх гэсэн тэдний итгэл найдвартай салшгүй холбоотой тоглогч билээ.

Австрийн эсрэг тоглолтын үеэр Мбаппегийн дамжуулсан бөмбөгийг Макс Вобер өөрийн хаалганд оруулснаар тоглолтын хувь заяа Францын талд шийдэгдсэн юм.

Гэхдээ Мбаппегийн хувьд, "Евро-2020" тэмцээний үеэр Швейцарийн эсрэг сүүлчийн торгуулийн цохилтыг алдаж, өдийг хүртэл Европын АШТ-д гоол оруулж чадаагүй байна.Түүнийг Нидерландын эсрэг хийх Францын багийн дараагийн тоглолтод оролцох эсэхэд одоогоор хэн ч баттай хариулж мэдэхгүй байгаа юм.

Францын тоглогч Канте Австрийн эсрэг гялалзаж, эсрэг багийнхаа бүх тоглогчийг хурдаар илүүрхснээр шигшээ багаасаа хөндийрсөн хоёр жилийн дараа ч эрч хүчтэй хэвээр байгаа гэдгээ нотлов. Өдгөө түүний хувьд, 33 настай хэдий ч залуу насны гялалзсан авьяас чадвар, эрч хүчтэй хэвээр байгаа нь гайхалтай юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.