UBLife Logo
Спорт

МакГрегор "Евро-2024" тэмцээний мэргэн буучаар Роналдуг тодорно гэж бооцоо тавьжээ

МакГрегор "Евро-2024" тэмцээний мэргэн буучаар Роналдуг тодорно гэж бооцоо тавьжээ

Конор МакГрегор Герман Улсад явагдаж буй "Евро 2024" тэмцээний мэргэн буучаар 39 настай Криштиано Роналдуг тодорно хэмээн 60,000 долларын (51,000 фунт) бооцоо тавьжээ. 

UFC-гийн од тамирчны таамаг биеллээ олбол асар их мөнгө хожих болно. Тэд саяхан Энтони Жошуагийн Отто Уоллинтай хийсэн тулааныг хамтдаа үзэж сонирхсон билээ.

Харин өчигдөр Португалийн шигшээ баг Чехийг 2:1-ээр буулган авах үеэр Роналдугийн тоглолтод сэтгэл дундуур хоцорсон хөгжөөн дэмжигчдийн хувьд МакГрегорын бооцоо тавьсан нь таатай санагдаагүй бололтой.Хөлбөмбөгийн шүтэн бишрэгч Аддинва X хуудаснаа "Энэ бол мөнгөө жорлонд хаяхтай адилхан явдал" хэмээн бичжээ. Мөн өөр нэг дэмжигч "Ямар их мөнгө үрсэн юм бэ! Роналду мэргэн буучийн алдарт ойртох ч үгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.