UBLife Logo
Спорт

Жердан Шакири сүүлийн гурван ДАШТ болон Европын АШТ-д гоол оруулсан анхны тоглогч болов

Жердан Шакири сүүлийн гурван ДАШТ болон Европын АШТ-д гоол оруулсан анхны тоглогч болов

Шотланд болон Швейцарийн багууд "Евро-2024" тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрогт учраа таарч, өнгөрсөн шөнө тоглолоо.

Скотт МакТоминай 13 дахь минутад гоолдсоноор Шотландууд тоглолтыг тэргүүлж эхлэв. Гэсэн хэдий ч Шотландын багийнхны арын бүс дэх муу дамжуулалт Жердан Шакирид гоол оруулах үнэмлэхүй боломжийг олгосон. Шакири ч боломжийг алдалгүй, хүчтэй цохилтоор гоол оруулсан юм. 

Ийнхүү тэрбээр сүүлийн гурван ДАШТ болон Европын АШТ-д дараалан гоол оруулсан анхны тоглогч боллоо.

Улмаар хоёр багийн тоглолт 1:1-ээр өндөрлөв. Швейцарьчууд эхний тоглолтодоо Унгарын багийг хожсон учраас одоогоор цуглуулаад буй дөрвөн оноо нь хасагдах шатнаа шалгарахад хангалттай байж магадгүй ч, бүрэн дүүрэн баталгаа биш ээ. Хэрэв тэд энэ тоглолтод хожсон бол Германтай хийх хэсгийн сүүлчийн тоглолтынхоо өмнө хэсгээс шалгарах болзлоо бүрэн хангах боломжтой байсан.

Харин "Евро-2024" тэмцээний нээлтийн тоглолтод Германы багт хожигдсон Шотландуудын хувьд, түүхэндээ анх удаагаа хасагдах шатнаа шалгарах итгэл найдварыг нь хэвээр үлдээсэн үнэ цэнтэй нэг оноо байв.

Шотландууд томоохон тэмцээний хүрээнд Швейцарийн эсрэг тоглолтод хожигдолгүй (1 хожиж, 1 тэнцсэн) хэвээр үлдлээ. Тэд Швейцарьтай хийсэн сүүлийн долоон тоглолтынхоо зургааг нь ялагдалгүй (2 хожиж, 4 тэнцэн, 1 хожигдсон) давав. Ялангуяа Европын АШТ-ээс цуглуулсан нийт онооныхоо 44 хувийг нь (нийт есөн оноо цуглуулсныхаа дөрвийг нь) Швейцарьчуудтай хийсэн тоглолтоос аваад байна.

Скотт МакТоминайгийн хувьд, Стив Кларкийн удирдлага дор Шотландын шигшээ багийн төлөө ес дэх гоолоо эл тоглолтод оруулсан. Шотландуудаас зөвхөн Жон МакГинн (18 гоол оруулсан) л түүнээс олон гоолыг шигшээ багтаа бүртгүүлээд байна. 

Түүнчлэн Жердан Шакири Европын аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан Америкийн лигийн анхны тоглогч боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.