UBLife Logo
Спорт

Евро-2024: Хамгийн үзэсгэлэнтэй гэргийтэй хөлбөмбөгчид

Евро-2024: Хамгийн үзэсгэлэнтэй гэргийтэй хөлбөмбөгчид

Европын АШТ-д оролцогчдын гэр бүлийнхэн Германд эр нөхрөө дэмжихээр иржээ. Тэдний дунд үнэхээр үзэсгэлэн гоо бүсгүй олон байгаагаас тавыг нь онцолж байна. 

Жоржина Родригес - Криштиану Роналдугийн гэргий

Родригес Роналду нар 2018 онд гэрлэсэн. Таван хүүхэдтэй. Испани гаралтай модель, дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч хоёр 2016 онд Мадрид хотын Gucci дэлгүүрт санамсаргүй танилцаж байжээ. Жоржина тэр дэлгүүрт зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.

Анна Левандовски - Роберт Левандовскийн гэргий

Польшийн шилдэг мэргэн бууч Роберт 2007 онд Варшавын Спорт, боловсролын сургуульд семинарт сууж байхдаа каратэч бүсгүй Аннатай танилцжээ. Тэд 2013 онд гэрлэсэн. Харилцан хүндлэл, хайр дурлал илт харагддаг. Анна нөхрийнхөө хоолны дэглэм, бэлтгэлийн дэг журмыг ч зохион гаргадаг гэж байгаа.

Сара Гюндоган - Илкай Гюндоганы гэргий

Сара Арфауи, Илкай Гюндоган нар 2022 онд гэрлэсэн. 2023 онд хүү Каис төрсөн. Дулаахан, сайхан цаг ууртай газар амьдрахыг хүссэн Сара нөхрөө Ман Сити багаас Барселонад шилжихэд нь нөлөөлсөн байна.  

Аличе Кампелло - Альваро Моратагийн гэргий

Аличе Кампелло, Альваро Мората хоёр 2017 онд Венецид хуримаа хийсэн. Аличе бол 3 сая дагагчтай, алдартай Instagram-модель бол Мората энэ Еврод Испанийн багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тэд 4 хүүхэдтэй.

Хелена Матич - Доминик Ливаковичийн гэргий

Хорватын шигшээ багийн хаалгач Доминик Ливакович, Хелена Матич нар 2022 онд хуримаа хийсэн. Таван жил үерхсэний эцэст гэрлэлтээ батлуулсан хосууд.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.