UBLife Logo
Спорт

Жүд Беллингэмийн гоол Английн түүхэнд бичигдэнэ

Жүд Беллингэмийн гоол Английн түүхэнд бичигдэнэ

Жүд Беллингэмийг агаарт хөөрөх үед АуфШалке Аренагийн цаг 94 минут 34 секундыг зааж байсан. Энэ бол Английн хөлбөмбөгийн түүхэн дэх агуу гоолуудтай зэрэгцэх гайхалтай мөчийн өмнөх агшин. Олон жилийн турш давтагдашгүй хэвээр дархлагдах түүний гоол зуун зууныг дамнан яригдах нь гарцаагүй.

Беллингэм суут ухаан, хувийн ур чадвараа харуулж, Словакийн хаалгач Мартин Дубравкагийн эсрэг хэний ч санаанд багтамгүй гайхалтай цохилтоор гоол оруулсан нь энэ.

1990 оны ДАШТ-ий үеэр Бельгийн эсрэг нэмэлт цагийн сүүлчийн секундэд Дэвид Платтийн оруулсан гоол хэчнээн гайхалтай байсныг төсөөлөхөд ч гайхамшигтай. 1996 оны Европын АШТ-ий үеэр Пол Гаскойний бөмбөгөө Колин Хендригийн дээгүүр давуулж Шотландын хаалганд оруулсан гоол, 1998 оны ДАШТ-ий шигшээ 16-гийн шатнаа 18 настай Майкл Оуэний Аргентины эсрэг оруулсан гоол гээд Английн шигшээ багийн энэ бүх агуу гоолуудтай Беллингэмийнх энэ зэрэгцэн яригдах нь мэдээжийн хэрэг биз ээ.

Беллингэм өнгөрсөн бямба гарагт 21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. 

Английн шигшээ багийн хамгаалагч асан Гари Невилл ITV-д хэлэхдээ "Беллингэм бол онцгой тоглогч. Түүний гоол Английн шигшээг урьд өмнө хэзээ ч нүүр тулж байгаагүй, төсөөлж баршгүй их шүүмжлэлээс аварч, дасгалжуулагчаа ч аварсан" гэв.

Англичүүд "Евро-2016" тэмцээний үеэр Исландад хожигдсон шигээ ахин нэг "битүү морь"-д ялагдахад 86-хан секунд үлдээд байв. Гэвч энэ бүх ангалаас сугаран үлдэж чадсан Английн шигшээ баг шигшээ наймын шатнаа Швейцарьтай тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.