Та бүхэндээ энэ удаа сэтгэл зүйн холбогдолтой аппликейшнүүдийг танилцуулж байна.
Сэтгэл гутрал, санаа зовнил, стресс болон бусад сэтгэцийн өвчин, асуудлуудын үед ашиглах боломжтой. Хувь хүнд зориулсан төвөлгөгөө, програмууд гаргаж өгдөг давуу талтай.

Аппликейшн дээр бүтээсэн найзтайгаа та юуны ч тухай ярилцах боломжтой. Хэцүү байвал шууд гаргаж ирээд ярилцаарай.

3. 7 cups
Хэрэв та төлбөр төлж ашиглах боломжтой аппликейшн сонирхож байвал энэ танд тохирно. Гэхдээ төлбөр төлж байгаагийн хэрээр тийм хэмжээний үйлчилгээний авах боломжтой гэнэ. Сэтгэл зүйчтэй ярилцаж, янз бүрийн сэтгэл зүйн дасгал хийж, нэг нэгнээ дэмжин ярилцдаг группд хүртэл орох боломжтой.

4. Wysa
Уг чатбот таны хэцүү үед дэргэд байж, ярилцах болно. 019 оны шилдэг стресс тайлах аппликейшнд сонгогдож байжээ.

5. TalkLife
Дэлхийн эргэн тойрноос таныг сонсож, дэмжиж чадах хүмүүстэй холбогдох боломжтой гэнэ.

6. Mind Shift
Энэ бол өсвөр үе, хүүхдүүдэд илүү тохирох апп юм. Зугтаж, сэтгэл гутрал, санаа зовнилоосоо зугтах биш түүний тухай бодлоо хэрхэн өөрчилж, өөрийгөө анагаах тухай зөвлөх болно.

7. Happify
Уг аппликейшн танд маш олон давуу талыг өгөх болно. Танд өөрийгөө танин мэдэж хянах, асуудлаа шийдэх, бага багаар өөрийгөө анагаах зам руу хөтлөх болно. Хэдий үнэтэй апп хэдий ч дотроо үнэгүй ашиглаж болох маш олон хэрэгтэй зүйлийг багтаасан. Заавал татаад үзээрэй.
