UBLife Logo
Дэлхий

Японд сүүлийн 1200 жил тохиогоогүй нэн эрт САКУРА цэцэглэжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Японд сүүлийн 1200 жил тохиогоогүй нэн эрт САКУРА цэцэглэжээ

Японы хавар цагийн бэлгэдэл яах аргагүй ягаан цагаан өнгийн үзэсгэлэнт интоорын мод буюу сакура билээ. Энэ жилийн анхны сакура гуравдугаар сарын 11-нд Хирошима мужид дэлбээлсэн бол удалгүй Токио хотод, гуравдугаар сарын 26-нд Киото тэргүүтэй хотод бүрэн цэцэглэж гүйцжээ.

Сакура дөрөвдүгээр сарын эхээр цэцэглэдэг боловч ийнхүү сүүлийн 1200 жил тохиогоогүй нэн эрт цэцэглэсэн нь цаг уурын дулааралтай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Осакагийн Их сургуулийн эрдэмтэн Ясуюки Аоно тэргүүтэй судлаачид МЭ 812 онд л гуравдугаар сард сакура цэцэглэж байсныг онцлон дурджээ. 

"Дэлхийн температур дулаарах тусам хаврын сүүлчийн хүйтэн жавар эрт суларч, цэцэглэлт эрт эхэлж байна. Сакура ийнхүү эрт цэцэглэх нь зөвхөн жуулчдыг татах асуудал биш. Дэлбээ эрт унах нь байгаль орчин, амьтад гээд экосистемд өөрчлөгдөшгүй нөлөө үзүүлдэг" гэж Колумбийн их сургуулийн доктор Льюис Зиска хэллээ. 

Эх сурвалж: CNN 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.