Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яах вэ | Ганцаардсан үедээ өөртөө "яаралтай" сануулах 11 зүйл


Амьдралд түшиж тулах хэн ч үгүй мэт санагдаж, сэтгэл шархалж, өвдөж, ганцаардан, хэнд ч хэлж чадахгүй үедээ юу хийх вэ? Өөрийн мэдрэмжээ ойлгож, хүлээн зөвшөөрч, бага багаар эдгээн, өөрийгөө эргүүлэн олж авахад тань дараах цөөн үгс тус болно гэж найдаж байна. 

Ганцаардах мэдрэмжээ бүү үгүйсгэ. Өөрөөсөө бүү зугт. Ганцаардаж болно шүү дээ. 

"Ганцаардаж болохгүй", "Би хэнээр ч дутахгүй", "Муухай мэдрэмжийг март" гэх үгс танил санагдаж байна уу? Тэгвэл өөрөөсөө бүү зугтаарай. ДЭМБ-ийн судалгаагаар залуу үеийнхний 10 хувь нь "байнга" ганцаарддаг бол цар тахлын он жилүүдэд хүмүүсийн 70 хувьд ганцаардах мэдрэмж их бага хэмжээгээр төржээ. Тэгэхээр тийм ч байж болохгүй зүйл биш байгаа биз?

Ганцаардал хэрхэн мэдрэгддэг вэ?

  • Хэн ч надад хайргүй.
  • Хэнд ч чухал, хайрлагдсан хүн шигээр өөрийгөө мэдрэхгүй байна.
  • Би хэнд ч хэрэггүй.
  • Амьдрах хүсэл төрөхгүй нь.
  • Надад зөвхөн би л бий...
  • Бусдаас татгалзсан хариу сонссоноос ганцаараа байсан нь дээр.
  • Эргэн тойрон хуурмаг хүмүүсээр дүүрэн мэт санагдах боллоо.
  • Би хэзээ ч, ямар ч үнэ цэнтэй, хайраар дүүрэн үерхэл нөхөрлөл бүтээж чадахгүй юм шиг байна. 
  • Амьдралдаа тохиосон гоё зүйлсээ ярих хэн ч алга.
  • Хүмүүсээр хүрээлүүлсэн ч намайг үнэн сэтгэлээсээ ойлгох хүн үгүй болохоор бүр ч их ганцаардах юм...

Дээрх үгс танд танил санагдаж, санал нийлж байна уу? Тэгвэл ганцаардсан үедээ дараах зүйлсийг өөртөө сануулаарай. 

#1 Та ганцаараа биш юм шүү. Яг л баярлах, уйлах, инээх мэдрэмж шиг ганцаардал бол хүний зайлшгүй мэдрэмж гэдгийг санаарай. 

#2 Ганцаардлаа эерэг өөрчлөлт болгон хувиргаарай. Ганцаардах цагтаа өөрийгөө илүү чагнаж, хайрлахад суралцаарай. Шинэхэн хоббитой болох, чөлөөт цагаа гоё өнгөрөөх гээд л эерэг өөрчлөлт болгоход хэзээ ч оройтохгүй. 

#3 Ганцаардлаас бүтээлч байдал бий болдог. Мэдрэмжээ бүтээлээр илэрхийлэх гээд үзээрэй. Сэтгэл санаа ч илүү тайтгарах болно.

#4 Таныг гэх хүмүүс хэзээд байдаг гэдгийг санаарай. Эргэн тойронд тань одоохондоо байхгүй байж болох ч хорвоо дэлхий уужим юм шүү. Хаа нэгтээ таныг чин сэтгэлээсээ хайрлах, ойлгох "таны хүмүүс" байж л таарна. Бүгдтэй нь уулзаагүй юм чинь яаж хэлж мэдэх билээ? Та илүү амьд харилцааг хүртэх эрхтэй. Танд муухай мэдрэмж төрүүлдэг, "хортой" харилцаануудаас холд. Илүү эрүүл, хайр татам харилцааг хүртэх эрхтэйгээ санаарай. 

#5 Хийж чадах зүйлээ бага багаар хийгээрэй. Бяцхан сорилт давж, бүтээж, айдсаа давсаны дараа та ганцаараа ч илүү хүчтэй болсон байх болно. 

#6 Энэ хорвоо дээр юу ч "хачин", "жигтэй" биш юм шүү. Эргэн тойрноосоо огт өөр, хачин хүн мэтээр өөрийгөө мэдэрч ганцаардаж байвал энэ үгийг санаарай. Энгийн зүйл гэж яг юу билээ? Юу ч биш. Тэгэхээр хачин, гажиг, харь ондоо зүйлс ч гэж үгүй. Таны сонирхол, таалагддаг зүйлс дахин давтагдашгүй юм шүү. 

#7 Мэдрэмжээ эрүүлээр илэрхийлэхэд суралцаарай. Ганцаардах бүртээ хорт зуршлаар өөрийгөө аргацаах хэрэггүй дээ. Хэцүү ч гэсэн хичээгээд, тэмдэглэл бичин, дуртай зүйлээ хийн, өөрийгөө илэрхийлэх гээд үзээрэй. 

#8 Хүссэн бүхнээ хийх эрх танд бий. Хэцүү санагдаж байвал ойр дотны хүмүүсээсээ ч зай авч, бие дааж, тусдаа гарч, өөрийн орон зайгаа хангах эрх танд бий юм шүү. 

#9 Бусад шиг байх албагүй. Бусад шиг эд зүйлс, найз нөхөд, нэр төр... "Бусад шиг" гэх бүх зүйлээс илүү таны дотоод хүсэл чухал гэдгийг санаарай. 

#10 Ганцаардлаа "хортой" хүмүүсээс бүү нөх. Ганцаардсандаа л хэрэггүй харилцааг эхлүүлж, бусдаар тоглож, өөрийгөө ч зовоох хэрэггүй юм шүү. Та ч, бусад хүмүүс ч үнэн сэтгэлийн харилцааг хүртэх эрхтэй. 

#11 Та хичээж байх нь л хангалттай. Яг одоо бүх мэдрэмж замхран арилж, яг одоо ганцаардлаа үгүй хийх нь боломжгүй. Та нийтлэлийг энэ хүртэл уншсан нь л хангалттай. Яах хэрэгтэйгээ бодож, өөрийгөө хайрлаж байх нь л хангалттай юм шүү.

Эх сурвалж: Mentalhealth.org.uk

Illustrations: Brian Rea

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.12
7 хоногт ердөө 1 цаг дасгал хийх нь сэтгэл гутралыг 18 хувиар багасгадаг
2
2022.05.06
Сэтгэл санааг "чимээгүйхэн" хөнөөдөг 6 ХОРТ ДАДАЛ
3
2022.04.28
Сэтгэлээр унаж, шантарч, урам хугарах үедээ санах 11 ЗҮЙЛ
санал болгох
1
2 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
8 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.