Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Номонд дуртай хүмүүст таалагдах 19 сонирхолтой ажил


Номонд дуртай, номтой холбоотой ажил л танд тохирно гэж боддог уу? Тэгвэл номонд дурлагсдын хийж болох дараах ажлуудаас сонирхоорой. Номонд дурлагсад нэг гэлтгүй олон ажлыг хослуулан ажиллах нь ч бий.

#1 Номын эвент зохиогч 

Номын нээлт, номтой холбоотой үдэшлэг, номоос сэдэвлэсэн бүхий л төрлийн арга хэмжээ зохион байгуулбал гоё биш гэж үү? 

#2 Номын дэлгүүрийн ажилтан

Номын дэлгүүрийн худалдагч, ажилтнууд хүнс барааны дэлгүүрийн ажилтнуудаас илүү мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай. Борлуулж буй номынхоо тухай зохих мэдлэгтэй, зорин ирж буй хүмүүст зөвлөгөө чиглэл өгөх харилцааны авьяастай бол энэ ажил танд таалагдах нь гарцаагүй. 

#3 Номын санч

Номтой хамгийн ойр, хамгийн "тулж" ажиллах хүн бол яах аргагүй номын санч. Уйтгартай ажил мэт санагдаж болох ч таалагдах хүндээ мөрөөдлийн ажил байх болно. Бас яагаад хамгийн "күүл" номын санч байж болохгүй гэж? 

#4 Паблицист

Номын паблицист нь маркетингийн мэргэжилтэнтэй төстэй бөгөөд номынхоо тухай олон нийтэд сурталчлан таниулж, олон нийтэд PR хийж, хэвлэл мэдээлэлд зориулан танилцуулга мэдээ нийтлэл бичих үүрэгтэй. Нэг үгээр, номыг танаар дамжуулан дэлхий ертөнц хүлээн авах болно. 

#5 Архивч

Ном, сонин, газрын зураг, бусад хэвлэмэл бичвэрийн материалыг дэс дараатайгаар цэгцлэн архивлаж, хайлтын зөв зохистой системд оруулах нь архивчийн үндсэн үүрэг. 

#6 Ном сэргээн засварлагч

Хамгийн "кайфтай" номонд дурлагсдын ажил болов уу. Хуучирсан, элэгдэж муудсан номыг сэргээн засварлаж, үнэт бүтээлийг үе дамжин уншигдахад нь туслах ажил. 

#7 Чөлөөт зохиолч 

Бүх төрлийн хэвлэлийн байгууллагууд, сонин сэтгүүлд өөрийн бичвэр нийтлэлээр хамтран ажиллах боломжтой. 

#8 Контент бичигч

Чөлөөт зохиолчоос ялгаатай нь та бүхий л салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж, контентын захиалга гүйцэтгэх болно.

#9 Техник редактор

Ном, хэвлэлийн үг үсгийн алдаа, техник засваруудыг хийн гүйцэтгэх нь маш анхаарал шаардсан ажил юм. 

#10 Орчуулгын редактор 

Орчуулгын алдаа дутагдлыг хянан тохиолдуулж, эх хэл дээр уран зөв буулгах нь номонд дуртайгаас гадна хэлний мэдлэг шалгах нь гарцаагүй. 

#11 Сурах бичиг бүтээгч

Боловсролын байгууллагуудад ашиглах сурах бичгийн контентийг судалж, бүтээж, агуулга гаргах үүрэгтэй. Тухайн салбартаа туршлага мэдлэгтэй бол танд таалагдах болно. 

#12 Паблишир

Зохиолч, орчуулагч, хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнеруудтай хамтран ажиллаж ном хэвлэн нийтэлж, орчуулгын эрх аван олон улсын бүтээлийг эх хэлнээ хэвлэн түгээх, эх хэлийн бүтээлийг олон улсад таниулах гэх мэт хэвлэн нийтлэлийн бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулж болох юм. 

#13 Сошиал медиа хөгжүүлэгч, копиврайтер

Номын дэлгүүр, хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газрын сошиал медиаг хөгжүүлэх үнэхээр сонирхолтой. Та дуртай номынхоо тухай сонирхолтой, анхаарал татах хэлбэрээр сошиал контент бүтээж, бусдад таниулах боломжтой. 

#14 Номын зураач, дизайнер


Номын нүүр зураг, чимэг зураг гүйцэтгэхээс гадна бие даан зурагтай ном, зурагт ном бүтээж болох юм. 

#15 Блоггер

Номын тухай тэмдэглэл бичиж, хэвлэн нийтлэгч нартай хамтран ажиллах замаар орлого олох боломжтой чөлөөт ажил. Нэг нийтлэл, цуврал нийтлэлээр хамтран ажиллах бөгөөд олон улсын хэвлэлийн газрууд томоохон блоггеруудтай урт хугацаагаар хамтран ажиллах нь бий. Гол нь өөрийн гэсэн хэв маягтай, интернэтээр "дүүрэн" шахуу байдаг бусад бичвэрүүдээс ялгарах онцлогтой байх хэрэгтэй. 

#16 Ном шүүмжлэгч 

Блоггеруудтай төстэй ч илүү ахисан, бусдад танигдсан, судалгаа шинжилгээтэй даацтай бүтээл бүтээхийг хүсдэг бол яагаад мэргэжлийн ном шүүмжлэгч болж болохгүй гэж? 

#17 Подкастер

Подкаст хэлбэрээр номын тухай бусдад хуваалцах сонирхолтой суваг нээвэл ямар вэ? 

#18 Хэвлэлийн эх бэлтгэгч

Номын эх бэлтгэх юу нь гоё вэ гэж үү? Номыг уншигчдын гарт хүрэхээс нь өмнө уншиж, гайхалтай сайхан эх бэлтгэлээрээ дамжуулан бусдад таниулах нь. 

#19 Зохиолч, орчуулагч

Номонд хайртай хүн бүхэн ном бичихийг, зохиол орчуулахыг хүсдэггүй гэж үү? 

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.08.04
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
2
2022.07.07
Төрийн шагнал хүртсэн зохиолч Ш.Гүрбазарын анхны номоос онцлох ДОЛООН шүлэг
3
2022.07.06
Монгол хэлээр орчуулагдан гарч буй Лана Дель Рейн шүлгийн номоос онцлох 4 шүлэг
санал болгох
1
21 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.