Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ажлын хажуугаар хоббигоо "хөгжүүлэх" 8 АЛХАМ


Бүтэн цагийн ажлын хажуугаар хүсэл сонирхлоо хөгжүүлж, дуртай зүйлдээ цаг гаргах мэдээж амаргүй. Гэхдээ төлөвлөгөөтэй, сахилга баттай, өөртөө үнэнч байхад аль алийг нь сэтгэл хангалуун хийх хүч чадал танд бий. Тиймээс дараах алхмуудыг даган ажил болон хүсэл сонирхлоо баяр жаргалтайгаар хослуулаарай. 

Алхам 1. Өөрийн зорилгоо тодорхойлох - Бүр яг жинхэнээсээ!

5 жилийн дараах ирээдүйгээ төсөөлөөд, цаг хугацааг ухраан яг одоо юунаас эхлэхээ тооцоолоорой. Ажлынхаа хажуугаар усан бассейнд явах, балетаар хичээллэх, фитнест явах гэхчлэн таныг эрүүл байлгах хоббиндоо цаг гаргамаар байна уу, эсвэл зурах, бичих, гэрэл зураг авах, дуу хөгжим бичих гэхчлэн бүтээлч сонирхлоо хөгжүүлмээр байна уу? Яг юунд, хэр их цаг гаргаж, ямар үр дүнд хүрэхийг хүсч буйгаа тодорхойлох нь зорилгоо тод томруун олж харахад туслах болно. 

Алхам 2 Хийхийг хүсч буй зүйлсийн жагсаалт гаргах

Хэрвээ танд яг одоо хүссэн зүйлээ хийгээд хүссэн цалингаа авах боломж олдвол та юу хийх вэ? Ажлаас үл хамааран дуртай зүйлдээ цаг гаргах бол юунд зарцуулах вэ? Багадаа юунд дуртай, хүсч мөрөөддөг байсан бэ? Ажлаас тань танд 7 хоногийн чөлөө өгвөл яах бол? гэх зэргээр хийхийг хүсдэг, мөрөөддөг, зорьж, дурлан тэмүүлдэг зүйлсээ жагсаан бичээрэй. 

Алхам 3. Өдөрт юунд хамгийн их цаг зарцуулж буйгаа олж тэмдэглэх

Дээрх жагсаалт дахь хүсэл сонирхлууддаа цаг гаргахын тулд яг одоо яагаад, юунаас болж амжихгүй байгаагаа олж мэдэх нь чухал. Тиймээс 7 хоногийн турш өөрийгөө ажиглаж, өдрийн 24 цагийг чухам юунд зарцуулж буйгаа тэмдэглэж аваарай. Жишээ нь замын түгжрэлд дор хаяж 1 цагийг өнгөрүүлдэг бол тухайн цагаа өөрт ашигтайгаар өнгөрүүлэх гээд үз. Ажлаасаа заавал түгжрэлийн цагаар гаралгүй 1 цаг сонирхлынхоо дагуу ном, материал уншиж, үр бүтээлтэй ашиглаарай. 

Алхам 4. Мөрөөдлийн нэг өдрөө төсөөлөн бодох

Хэн нэгэн таны мөрөөдлийн нэг өдрийг асуувал та юу гэж хариулах вэ? Өглөө босоод юу хийх үү, өдрийг хэрхэн өнгөрүүлэх үү, оройг хэрхэн үдэх бол? Мөрөөдлийн өдрөө төсөөлөөд, яг одоогийн бодит байдалтай харьцуулан ялгаатай болон ижил талуудыг жагсаан бичээрэй. Тэгээд уг жагсаалтын ялгаатай хэсгийг ижил болгохын тулд хэрхэн өөрчилж болох тухай тунгаагаад, хичээгээд үзэхэд л болно. 

Алхам 5. Төлөвлөх - Хэрэгцээгүй зүйлсийг шууд танах

3-р алхмыг дагахдаа хэрэггүй зүйлст зарцуулж буй цагаа барагцаалсан байх. Тэгвэл одооноос эхлэн тэдгээр цагаа хүсэл сонирхолдоо зарцуулаарай. Бүтэн цагийн ажилтай бол өглөө эрт, эсвэл орой тараа цаг гаргах боломжтой тул алийг нь сонгох нь таны шийдвэр байх болно. 

Алхам 6. Шууд эхлэх! 

Дараа сараас, шинэ сарын эхээр эхлэе гэж бүү хойшлуул. Шийдвэр гаргасан л бол одоо, өнөөдөр ямар нэг жижигхэн алхам заавал хийгээрэй. Онлайн хичээл хийхийг хүсдэг бол өнөөдөр эхний нэг хичээлийг хийж дуусгах, спортоор хичээллэхийг хүсдэг бол орой тараад 1 км гүйх, илүү их ном уншихыг хүсдэг бол оройдоо утсаа салгаад номоо шууд унших гэхчлэн зоригтой өөрчлөлтүүд танд урам зориг өгөх болно.

Алхам 7. Бага багаар урагшлах - Амралт, амралт, амралт

Өдөр тутмын ажилдаа алжааж ядарсан үедээ хэт их хичээллэж, оройтох нь ажил амьдралын тэнцвэрийг алдуулж мэднэ. Тиймээс хэрвээ 6 цагт ажлаасаа тарж, 7 цагт гэртээ ирдэг бол эхний ээлжинд өдөрт 1-2 цагийг л сонирхолдоо зарцуулах гээд үзээрэй. Хэтэрвэл нойроо хугасалж, дараа өдөр нь нойр дутуугийн улмаас ажилдаа үр бүтээлгүй хандаж мэднэ. Эсвэл ажлын өдрүүдэд ажлаа маш сайн хийж, сайхан амарч аваад амралтын өдрүүдэд хобби, сонирхолдоо бүтэн цаг гаргаж ч болох юм. Өөрт уян хатан, тэнцвэртэй төлөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 

Алхам 8. Хийж буй явцаа таашаах, "одоо" цагтаа аз жаргалтай байх 

Өөртөө зорилго тавихын зэрэгцээ хүсэл сонирхлоо таашаахыг хичээгээрэй. Үр дүн хэдий чухал боловч хийж буй явц нь танд баяр хөөр, сэтгэлийн таашаал мэдрүүлж байх хэрэгтэй биш гэж үү? 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.01
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 19 хөгжилтэй пост
3
2021.09.13
Конор Макгрегор, Machine Gun Kelly нар "MTV"-ийн ёслол дээр зодолдох шахжээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Squid Game" киноны жүжигчин Хо-ён Чоны тухай 9 сонирхолтой баримт
2
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
3
3 өдрийн өмнө
“Витамин ₮” урамшуулалт аяны сугалааны эрхээ хэрхэн шалгах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдтэй холбоотой 14 пост, мийм
3
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.